МАН-ын дарга М.Энхболдын санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан улс төрийн намуудын дарга нарын анхдугаар уулзалтаар үндэсний зөвшилцлийн тогтвортой бүтцийг бий болгон, харилцан ойлголцож ажиллахаа илэрхийлсэн санамж бичгийг байгуулсан. Тэгвэл энэ удаагийн уулзалтаар уг санамж бичгээ бататгаж, тодорхой асуудлуудыг тусгасан тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд эрх мэдлийн давхар дээлийг дан болгох Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж, хэрэгжүүлэх ёстой гэдэгт санал нэгдсэн бөгөөд сонгуулийг бага зардлаар явуулдаг байх хувилбарыг ч дэмжсэн байна.
Мөн улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахдаа парламентад суудалгүй улс төрийн намуудын төлөөллийг ажлын хэсэгт оруулж, саналыг нь тусган батлах хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ.
Намын удирдлагууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.