Шууд Chart

Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор зүү залгисан цэрэг ял авчээ

2014-01-28 15:47:27

Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн офицер дэслэгч Н.Баатар нь байлдагч П.Хэнмэдэхийг зодож зүү залгиулсан” гэх мэдээлэл Доргио.мн сайт дээр гарч байсан бөгөөд энэхүү мэдээллийн дагуу Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйл буюу “Биедээ гэмтэл учруулах буюу өөр бусад аргаар цэргийн албанаас зайлсхийх“ гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

Мөрдөн байцаалтын явцад  байлдагч П.Хэнмэдэх нь цэргийн ангиас зайлсхийх зорилгоор зүү залгиж өөрийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон тул  түүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар прокурор  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
 
Увс аймаг дахь Сум дундын 24 дүгээр шүүх 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр П.Хэнмэдэхэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнийг  Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 1 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цэргийн албанаас зайлсхийх зорилгоор зүү залгисан цэрэг ял авчээ  
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй