Шууд Chart

Гол нэрийн барааны үнэ буурах хандлагатай байна

2013-07-05 15:04:03

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сарныхаас 0.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа талаар мэдээллээ.

Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.5, адууны махны үнэ 2.4, ямааны махны үнэ 0.6 хувиар тус тус буурсан байна.

Харин долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 0.4, адууны махны үнэ 1.6 хувиар буурсан бол бусад махны үнэ тогтвортой байжээ.

Харин гурилын үнийн хувьд, савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.7 хувиар буурсан бол задгай нэгдүгээр гурилын үнэд өөрчлөлт ороогүй байгаа аж.

Энэ нь долоон хоногийн өмнөхтэй харьцуулахад өөрчлөлтгүй, хэвийн байдалтай байгаа юм байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ мөн тогтвортой байсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гол нэрийн барааны үнэ буурах хандлагатай байна  
Үзсэн: 1188 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй