Шууд Chart

70 гаруй ахмадыг хүлээн авч уулзлаа

2014-01-28 16:43:10

Засгийн газрын Хэрэг Эрхлэх газраас тус байгууллагатай ажил амьдралаа холбосон үе үеийн ахмадуудаа сар шинийн босгон дээр хүлээн авч уулзлаа.

Олон жил хамт ажилласан ахмад буурлууд нэг дор цуглан түүх дурсамжаа хуваалцан дараа үеийнхэндээ санал сэтгэгдлээ хэлдэг нь энэ уулзалтын онцлог байдаг.
Энэ удаагийн уулзалтад 70 гаруй ахмад уригджээ.
 
Төрийн үйл хэргийг стратегийн удирдлагаар хангадаг өндөр хариуцлагатай албанд ажиллаж байсан ахмадуудынхаа туршлагыг ямагт хүндэтгэдгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир уулзалтын үеэр онцоллоо.
Засгийн газрын ажлын алба болох энэ байгууллагын түүхэн замнал шинэ Монгол Улсын төрийн үйл хэрэгтэй салшгүй холбоотой юм.
 
Анх 1921 онд Засгийн газрын нарийн бичгийн дарга нэртэйгээр байгуулагдсанаас хойш Засгийн газрын нарийн бичгийн дарга, эрхэлсэн тvшмэл, ерөнхий хэлтэс, Засгийн газрын хэргийг эрхлэх газар, хэрэг шийтгэх хэлтэс, Сайд нарын Зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд захиран тушаах явдлыг биелүүлэх Хэрэг эрхлэх газар, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэж нэрлэгдэж ирсэн байдаг юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

70 гаруй ахмадыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 1387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй