Шууд Chart

Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнууд сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа

2019-01-24 09:05:44

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнээр эхлэн, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны заланд амжилттай болж өндөрлөв.

Тэмцээнд 12 багийн 140 гаруй удирдах албан тушаалтнууд оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын сагсан бөмбөгийн тэмцээний шилжин явах цомын эздээр цагдаагийн хурандаа Б.Даваажав ахлагчтай гуравдугаар баг тамирчид тодорлоо.

Дэд байрт цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий ахлагчтай Цагдаагийн ерөнхий газрын нэгдүгээр баг тамирчид, гутгаар байрт цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал ахлагчтай дөрөвдүгээр баг тамирчид тус тус  шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон юм.

"Шилдэг тоглогч"-оор Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа, "Шилдэг довтлогч"-оор Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг, "Шилдэг холбогч"-оор Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар нар шалгарлаа

Зөвлөгөөн өнөөдөр, маргааш Мөрдөн байцаах албаны хурлын танхимд сургалтаар үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнууд сагсан бөмбөгийн аваргаа тодрууллаа  
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй