
Монголын морин спорт уяачдын холбооны долдугаар их хурал өнөөдөр “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд болно.
Тус холбооны анхны тэргүүнээр Галбадрахын Пунцагбалжир агсан ажиллаж байсан бол, улсын алдарт уяач У.Буяндэлгэр, тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ дараагийн тэргүүнээр ажиллаж байлаа. Өдгөө тус холбооны тэргүүн нь УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд юм.
Тус их хурлын төлөөлөгчдийг холбооны тэргүүлэгч болон тод манлай уяач нийлсэн 700 гаруй төлөөлөгчөөс өнөөдөр 110-ийг нь оролцуулах юм байна. Үүнд нийслэлийн уяачдын холбооноос 40, аймгуудын уяачдын холбооноос тус бүр тав, дүүргүүдийн уяачдын холбооноос тус бүр 10, сумын уяачдын холбооноос нэг төлөөлөгч гэх мэт тус тус сонгожээ.
Өнөөдрийн хурлын хамгийн том шийдвэр бол холбооныхоо шинэ тэргүүнийг сонгох явдал юм.
Энэ удаагийн хуралд 670 төлөөлөгч ирж 88 хувийн ирцтэйгээр эхлэв. Үүнийг ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан үг хэлж нээсэн юм.
Монголын морин спорт уяачдын холбоо өнөөдөр шинэ тэргүүнээ сонгоно | ||
Үзсэн: 1493 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.