Шууд Chart

Хариуцлага алдсан улсын байцаагчид шийтгэл оноожээ

2014-01-28 18:02:24

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  “Хятадууд хууль зөрчиж архи оруулж иржээ” гэсэн мэдээлэл гараад байсан юм.

Тухайн хэрэг дээр Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжаар тус байгууллагын дотоод хяналтын нэгжээс Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулжээ.
 
Уг шалгалтаар хилийн хяналтын улсын байцаагч нь Баянхошуу боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг \Монгол\” ХХК-ийн ажиллагсадын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Moutai” дарс байсныг илрүүлж, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу мэдэгдэл үйлдэн, саатуулсан боловч  тус компаний ахалж явсан  нэг хүнд торгуулийн арга хэмжээ авч, уг согтууруулах ундааг буцаан олгосон зөрчил гаргасан нь тогтоогджээ.
 
Уг хэргийг тогтоож Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тухайн байцаагчид шийтгэл ногдуулсан байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хариуцлага алдсан улсын байцаагчид шийтгэл оноожээ   
Үзсэн: 1264 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Ganaa Ganaa [103.26.194.xxx] 2014-01-28 20:28
наад байцаагч чинь авилга авсан харагдаж байна.АТГ-т өгч шалгуулах хэрэгтэй төрийн алба хаагчын нэр гутаагчдын нэг байна
103.26.193.xxx [103.26.194.xxx] 2014-01-28 20:25
ойлгомжтой байна шүү дээ.наад байцаагчаа зохих журмын дагуу холбогдох газраар нь шалгуулах хэрэгтэй.ганц энэ ч биш .......
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-28 20:01
“Moutai” бол дарс биш Хятадын хамгийн нэр хүндтэй 52 градусын хар архи

Бидэнтэй нэгдээрэй