Шууд Chart

Сур харваачид энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө

2019-01-24 17:30:15

Монгол Улсын өнцөг булан бүрийн сур харваачид энэ амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд цэц мэргэнээ сорино. Тус харвааг өвлийн уламжлалт болон орчин үеийн спортын төрлийг хослуулсан “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Өнгөрсөн жил хоёр хөрш орноос сур харвааны тамирчид хүрэлцэн ирж, Монгол Улсын мастер, дэд мастер цолтон олноор төрсөн өрсөлдөөнтэй тэмцээн болж байжээ. Энэ онд мөн БНХАУ болон ОХУ-ын мөсөн сур харвааны тамирчид цэц мэргэнээ сорихоор хүрэлцэн ирэх юм байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөсөн сурын харвааг олон нийтэд сурталчлах, хөгжүүлэх, түүний ёс жаягийг хойч үедээ таниулах зорилгоор Монголын мөсөн сурын холбоо Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран тав дах жилдээ улсын аваргаа шалгаруулах гэж байгаа аж.

“Улаанбаатарын өвлийн наадам”-д ирсэн иргэд, жуулчид тэмцээн уралдаануудыг үзэж сонирхохоос гадна өөрсдийн биеэр оролцох боломжтой юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сур харваачид энэ амралтын өдрүүдэд өрсөлдөнө  
Үзсэн: 895 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй