Шууд Chart

Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ

2013-07-05 15:19:48

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Оюун өнөөдөр Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Ногоон хөгжлийн бодлогыг улсынхаа хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлэх юм байна. Ингэснээр байгалийн нөөц баялгийг илүү зохистой удирдан эдийн засгаа өсгөх, ядуурлыг бууруулахад шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж салбарын сайд үзэж байна.

Ногоон хөгжлийн үзэл баримтлалд өнөөгийн нөхцөл байдал, боломж, давуу талд түшиглэсэн бодлогын зорилго, зорилтуудыг 2030 он хүртэл тодорхойлжээ. Харин дунд хугацааны хөтөлбөрт 2020 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх бодлогын болон эдийн засгийн арга хэрэгслийг тодорхойлон тусгасан байна.
"Хурд" агентлаг.
Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Дунд хугацааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ  
Үзсэн: 2920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй