Шууд Chart

Гурван боксчин медалийн болзол хангажээ

2014-01-29 09:01:55

Тайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 49 кг-ын жинд өрсөлдөж буй Д.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Киргызстаны тамирчин Тилек Босумбаевыг 2:1,52 кг-ын жинд Э.Цэндбаатар Непалийн боксчин Сушан Манандарыг 3:0, 56 кг-ын жинд Б.Мишээлт Тайванийн тамирчин Чуан Вэй Лиг 2:1-ийн харьцаатай тус тус хожиж, хүрэл медалийн болзол хангажээ.

Манай боскчид өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.

Нэгдүгээр сарын 25-нд буюу өнгөрөгч бямба гарагт эхэлсэн зургаа дахь удаагийн залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 16 орны тамирчид өрсөлдөж байгаа юм.
 
Тэмцээн нэгдүгээр сарын 30-нд өндөрлөх бөгөөд энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон боксчин өрсөлдсөн юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гурван боксчин медалийн болзол хангажээ   
Үзсэн: 985 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй