Шууд Chart

Цэрэгжсэн байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо

2019-01-25 12:32:30

Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас сар шинийн баярыг угтан цэрэгжсэн байгууллагуудын дунд Монгол үндэсний бөхийн барилдааныг өчигдөр дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.

Хүчит бөхийн барилдаанд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Шүүхийн шинжилгээний албаны хүчит 64 залуу бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Цагдаагийн газрын Дэлгэрхангай сум дахь хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогт-Очир зургаа даван түрүүлж улаан бүстэн цол, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бадмаанямбуу тав даван үзүүрлэж шар бүстэн цол, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн ахлах ахлагч Ц.Өнөрбаатар, Б.Тогтохшинэтөр нар их шөвөгт шалгаран цэнхэр бүстэн цол хүртлээ.

Барилдааны үеэр Цэрэгжсэн байгууллагад ажилладаг сумын цолтой бөхчүүд тойргоор барилдсанаас Цагдаагийн газрын Өндөршил сум дахь хэсгийн цагдаа, дэд ахлагч Б.Ууганбаатар нэгдүгээр байр, Хулд сум дахь хэсгийн цагдаа, ахлах ахлагч Х.Энэбиш хоёрдугаар байр, Эргүүлийн цагдаа, дэд ахлагч О.Бүрэнбат 3 дугаар байранд шалгарлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Цэрэгжсэн байгууллагуудын дунд үндэсний бөхийн барилдаан боллоо   
Үзсэн: 889 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй