Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 29-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “ТВ-9 Телевиз солонгос захиралтай болжээ” “Татвар төлөгч иргэдийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэв” “Ч.Гансүх нарын хэрэгт ОХУ-ын иргэнийг гэрчээр оролцуулах хүсэлт тавилаа” “Ч. Энхбат: Дураараа үнэ нэмсэн компаниудад хариуцлага тооцох зохицуулалт байхгүй” гэх нийтлэлүүдийг онцолж байна.
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Хүүхэд харах төв бий болоход 19 мянган иргэн ажлын байраар хангагдана” “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг дэмжив”“Баянхонгорт Оюу толгой шиг их нөөцтэй орд илэрчээ” гэх мэдээллүүд, “Ц.Шаравдорж: Хагарал, хуваагдлынхаа гороор ялагдлаас хуваалцдаг боллоо” Д.Цэцэрлэг: “Хаадын зарлигтай монгол нутаг” дуун дээр гэр бүлээрээ зүтгэсэн зэрэг ярилцлагууд нийтлэгджээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Морин жилийн өнгө, зурхай, засал” “Б.Сувд: Хөрөнгө оруулалт, эрх зүйн орчингүй нөхцөлд ажилласан ч амжилтанд хүрсэн” “Д.Баяраа: Хаанаас ч, хэзээ ч тайлангаа цахимаар өгч болно” гэсэн ярилцлагууд нийтлэгджээ.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Д.Эрдэнэбатыг намаасаа хөөхийг АН-ын генсект зөвлөлөө” “Сар шинийн баяраар цасан шуурга шуурч, хүйтэрнэ” Х.Отгонжаргал: Төрийн тусламжийг заавал ядуу байж авах ёстой юм байна” гэх ярилцлага, “Иргэд өртөг өндөр, өр зээл ихтэй шинэлэх нь” “Гандантэгчэнлин хийдийн үнэ тариф нэмэгдээгүй” гэсэн мэдэллүүдийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас та “Дээлтэй монгол өдөрлөгийг зохион байгуулж эхэллээ” “ Төрийн хууль ерөнхий сайдын өмнө бөхийлөө” “Олимпийн хорооны ёрөнхийлөгч Д.Загдсүрэнг өршөөлөө” “Гурван боксчин медалийн болзол хангав” “Дуу хуур цалгисан Ж.Батнов гуайнд цагаан сараар 300 орчим зочин ирдэг” гэсэн ярилцлага, мэдээллүүдийг уншиж болох юм.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “Т.Батцоож: Гурван түрүү авдаг наадмын өмнө морьд маань биесээ дэрлээд унтаж байсан гэсэн” “Д.Ганбат: Бидний нэн түрүүнд тавьдаг шаардлага бол оюуны өмчийг дээдлэх” гэсэн ярилцлага, “МАН-ынхан хүний гараар могой бариулав” “ Онгоцны шатахууны гаалийн албан татварыг тэглэлээ” зэрэг мэдээллүүдийг онцолж байна.
“Өглөөний сонин”-оос уншигч та “Татварын Ч.Гансүх нарын хэргийн шүүх хурлыг хойшлуулах ямар шалтгаан байв” “Үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгоно” “Шинэ хуулийн төслөөр гэр бүлийн хүчирхийлэл нь гэмт хэрэгт тооцогдоно” гэсэн нийтлэлүүдийг онцолж байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.