Шууд Chart

Филлипин улс авлигын гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өглөө

2019-01-30 14:00:00

Авлигын гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Хятадын төрийн албан хаагч асан хүнийг Филлипины тал эх оронд нь шилжүүлэн өгсөн байна. Тухайлбал, Филлипины тал Хятадын талтай хамтран ажилласны үр дүнд 210 сая ам.долларын авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан 49 настай Ши Хаожи гэгчийг баривчилжээ.

Үндэсний хяналтын хорооны дэд дарга Ли Шюлэй-гийн хэлснээр “Энэ хэрэг маш их хэмжээний мөнгөтэй холбоотой байсан бөгөөд нийгэмд маш муугаар нөлөөлсөн” гэсэн байна.

Мөн хахууль авсан хэрэгт шалгагдаж байгаад 2003 онд гадаад руу оргон зугтсан Ванг Жүнвэн гэгч Хятадын эрх бүхий байгууллагад сайн дураар бууж өгсөн  гэж Хятадын Авлигатай тэмцэх байгууллагаас мэдээлжээ.


Филлипин улс авлигын гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлэн өглөө  
Үзсэн: 1780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй