Өөрийн эрүүл мэндээрээ үлгэр дууриал үзүүлж байгаа хүмүүсийг сурталчилах нь, халдварт бус өвчнийг бууруулах шилдэг арга гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Ер нь аливаа өвчний шалтгаан нь буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, архи тамхины хэрэглээ гэдгийг эмч нар дуу нэгтэйгээр санууллаа. Тиймээс эдгээрээс татгалзаж чадсан иргэд, бусаддаа үлгэрлэх хэрэгтэй гэж Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн гишүүн Хандармаа ярилаа.Сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд, манай улсад халдварт бус өвчин буурахгүй байна. Тухайлбал, аливаа хавдар, зүрх судасны, осол гэмтлийн өвчлөл эрс ихэсч байгаа юм.
"Хурд" агентлаг
Аливаа өвчний шалтгаан нь буруу хооллолт, архи тамхины хэрэглээ, амьдралын буруу хэв маяг | ||
Үзсэн: 3603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.