
Монгол Улсын хамгийн олон гишүүнтэй, хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй ТББ болох Монголын морин спортын уяачдын холбоо энэ сарын 24-нд ээлжит их хурлаа хийсэн билээ.
Тэр үеэр удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлт оруулсан юм. Тэд ирэх дөрвөн жил Монголын уяачдыг удирдаж ажиллах нь ээ.
Ийнхүү уншигч танаа дараах удирдлагын багийг танилцуулья.
Ерөнхийлөгч: Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайхан.
Тэргүүн дэд ерөнхийлөгч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, “Уулс холдинг” ХХК-ийн ерөнхий захирал, тод манлай уяач Т.Галбадрах.
Дэд ерөнхийлөгч: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Алтай” группийн ерөнхийлөгч, тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, манлай уяач Ө.Пүрэвбаатар.
Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Б.Нямжав.
Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Туваан.
Баянхонгор аймгийн Заг сумын уугуул З.Пүрэв-Очир.
Говь-Алтай аймгийн уугуул Ц.Гончигсүрэн.
Ерөнхий нарийн бичгийн дарга: “Хьёндо Элеватор Монгол” ХХК-ийн захирал Ч.Хишигбаатар
Ажлын албаны дарга: Б.Батбаатар.
ММСУХ-г ирэх дөрвөн жил эдгээр хүмүүс удирдана | ||
Үзсэн: 1548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.