
Монголын улс төрд болоод бизнесмэнүүдийн дунду нөлөө бүхий хатагтай бол энэ цагийн тэргүүн баячуудын нэг Алжингийн босс Г.Алтан юм. Тэрбээр хэвлэл, мэдээллээр янз бүрээр бичигдсээр өдийг хүрсэн тул уншигч таны эчнээ танил болов уу. Ийн сайн, муугаар хэлүүлэх Г.Алтан хатагтай эмэгтэй хүнд баймгүй нэгэн сонин хоббитой аж. Тухайлбал түүнд хэр баргийн хүн эдэлж хэрэглэхээргүй өндөр үнэ бүхий олон хөөрөг байдаг гэнэ.
Өдгөө сар шинийн баяр дөхсөн энэ үед эрднийн чулуун хөөрөгний үзэсгэлэн болсон байна.
Түүнд манай улс төр болоод бизнесийнхэн жолоочийнхоо нэр дээр хөөргөө сойж, үнэ ханш, байр суурийг нь үзэх гэж сойсон сурагтай. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Г.Алтангийн хөөрөгнүүд ч сойгдсон нь аж.
Түүний хөөрөгний цуглуулгад XVII, XVIII зууны үеэс уламжлагдаж ирсэн хоёр шүрэн хөөрөг бий гэсэн. Асар нарийн хийцтэй, эртний хөөрөгний нэгийг нь цуглуулагчид “Хатагтай” хэмээн нэрийддэг байна.
Харин нөгөө нь XVIII зууны үеийн түүх соёлын дурсгалд хамаарагдах бөгөөд цул шүрийг ухаж, давхар бумба хэлбэртэй хоёр хөөрөг болгоод навч, жимс тэргүүтнээр чимэглэсэн нандин хийцтэй хөөрөг аж.
Зоосон тамгатай, эртний хээ угалзан чимэглэлтэй пийсүү хөөрөг ч мөн түүний цуглуулгад үнэтэй байр суурь эзэлдэг. Түүний цуглуулгад ихэвчлэн уран дархчуулын гар болоод оюуны ур шингэсэн, эртний хөөрөг байдаг.
Тухайлбал, дундад зууны үеэс уламжлагдан ирсэн, бухын дүрстэй мана хөөрөг түүний нандин цуглуулгын бас нэгэн чамин чимэг болдог байна. Магадгүй энэ цуглуулган нь эрчүүдтэй нөхөрлөж, бизнесийн уулзалт хийн ойлголцход дөхөм байдаг биз.
“Алтжин”-ийн босс Г.Алтан үнэтэй хөөрөгний цуглуулгаараа толгой цохьдог | ||
Үзсэн: 4228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.