Цагдаагийн ерөнхий газрын Зөвлөлийн гишүүд “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн хаврын тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн өдөр цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдлагууд, алба хаагчдынхаа төлөөлөлтэй золголоо.
Мөн цагдаа, дотоодын цэргийн тугандаа мөргөж, зарим ахмадууддаа сар шинийн баяр хүргэн, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлэн, ахмад буурлууд алба хаагч нартаа хандан гахай жилдээ эрүүл энх, ажил үйлс илүү их өөдрөг бүтэмжтэй байхын ерөөл тавьж, өргөн дэлгэр зохион байгуулсан юм.
ЦЕГ-ын Зөвлөлийн гишүүд, ахмадууд алба хаагчидтай золголоо | ||
Үзсэн: 1976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.