Шууд Chart

Г.Буяндоржийн уясан хүлгүүд төрийн наадмын түрүү магнайгаар тодрох уу?

2013-07-05 16:19:00

"Ноёд" группийн захирал Г.Буяндорж архины үйлдвэрээ А.Сүхбат аваргад зарж, барилгын бизнест хөл тавьснаар монголын цуутай баячуудын эгнээнд багтах гараагаа эхэлсэн гэдэг.

 Тэрбээр сүүлийн жилүүдэд шандаст хүлгийнхээ хурдаар хийморио сэргээдэг бэлтэй эрхмүүдийн тоог нэгээр нэмж, хурдан угшилтай морьд олноор худалдан аван, фермер хүртэл байгуулаад амжсан.  
 
Хэдэн жилийн өмнө наадмын ногоон дэвжээн дээр нутгийнхаа бөхчүүдээр гангардаг байсан Г.Буяндорж ийнхүү хурдан моринд сүрхий хорхойсох болсон нь баячуудын нэгэн “моод” гэлтэй.
 
Түүний морьдыг хамаатных нь залуус хариуцан маллаж, алдарт уяач А.Батсүх зөвлөгөөгөөр уяа сойлгыг нь тааруулдаг гэнэ. Уяачдын цалин, унаач хүүхдүүдийн хөлс мөнгөнд гар татдаггүй  нөхрийнхөө энэ ажлыг дуучин Т.Ариунаа ч их дэмждэг бололтой. Амралтын өдрүүдээр  нөхрийнхөө хамт морьдоо эргэж, уяан дээр нь байсхийгээд л очдог аж.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Г.Буяндоржийн уясан хүлгүүд төрийн наадмын түрүү магнайгаар тодрох уу?  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй