Шууд Chart

Энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд жиндүү хүйтэн байна

2019-02-11 12:31:41

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх хугацаанд жиндүү хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар цас, 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 27-32 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 15-наас хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 13-нд нутгийн өмнөд хэсгээр цас, 14-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 26-31 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 14-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 7-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 16-наас хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 12-нд зарим газраар бага зэргийн цас, 13-нд нутгийн баруун хэсгээр, 14-нд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна.


Энэ долоо хоногийн ихэнх өдрүүдэд жиндүү хүйтэн байна  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-11 16:42
Ядаж жихүүн байна гээч гахай сүүлтнүүд ээ. Намар орой жиндүү байдаг.

Бидэнтэй нэгдээрэй