Шууд Chart

"Аварга өндөг" буюу Бөөрөнхий сайр

2019-02-12 13:23:57

Орхон аймгийн Жаргалант сумын төвөөс зүүн урагш 8 км зайд Намаржаагийн гозгор гэдэг толгойгоос баруун урагш 2-3 км газарт жалганы аманд байдаг бөөрөнхий чулууны зургийг та бүхэн харж байна. 

Нутгийнхан тэр чулууг “Бөөрөнхий сайр” хэмээдэг аж. Цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8 м өндөр, 5 м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй "аварга өндөг" мэт харагддаг. 

Ил биш хонхор жалга маягийн газарт байдаг тул алсаас харагддаггүй байна. Орчин тойронд нь өөр ямар ч хад чулуу байдаггүй нь сонин бөгөөд хэрхэн яаж энэ газарт бий болж тогтсон нь сонирхол татдаг. 


"Аварга өндөг" буюу Бөөрөнхий сайр   
Үзсэн: 3934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 18:03
manai nutagt bol neleen bii shuu kkk
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 17:00
Байгалийн сайхан үзэмж. Өвөрмөц тогтоц. Сайхан байна шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 16:42
За одоогоор энэ чулуутай холбогдуулж ямар нэг мухар сүжгийн зан үйл, итгэл гараагүй л байна уу? Тэгвэл би гаргачихъя. Энэ чулууны орой дээр нүцгэн бѳгсѳѳрѳѳ суувал тѳмсний ажиллах чадвар дээшилж, бэлгийн чадавх сайжирдаг байна. Нэг суугаад босоход хомхойг, 2 суугаад босоход заг хүйтэнг, 3 суугаад босоход тэмбүүг эдгээх нигуртай. Удаан суувал дохыг ч эдгээж магад. Гэхдээ баталгаа ѳгѳхгүй.
Яг үнэндээ бол [127.0.0.xxx] 2019-02-12 17:00
Дээр нь суусан шувуу азарган тахиа байсан ч өндөглөдөг юм гэсэн. Хүн суувал хүйтэн өвчин, шамбарамтай болдог гэсэн
Зочин [127.0.0.xxx] 2019-02-12 15:42
одоо хулгайлбал яана үүнийг

Бидэнтэй нэгдээрэй