![](/uploads/201307/news/thumb/a37cb66ecbb323bd70b086f3d33d7e29_x3.jpg)
Дизайнер Н.Соёлмааг аливаа зүйлд хэтэрхий шүүмжлэлтэй ханддаг хатуу зан авиртай гэдгийг нь урлагийн хүрээнийхэн өөр хоорондоо шивэр авир хийлцэж “хатуу самар” хэмээн нэрлэдэг гэх нь бий. Тэрбээр саяхан хэн хүний аваад байдаггүй “SUNDAY” группийн "Эрдэнэсийнн арал" дээдсийн хотхонд хаус худалдан авч хур хөрөнгөтэйгөө гайхуулаад авсан. Олонд хэнтэй ч таардаггүй яхир, ааштай, аймаар хэмээн гоочлуулдаг түүнтэй хөрш болсондоо зарим нэг баячууд жийрхсэн байна.
Шулуун зантай, шударга үгтэй, шүүмжлэх дуртай тэрбээр СӨХ-ийн дарга болно гэж хөршүүдээ айлгасан сурагтай. "Баян монгол" хороололд амьдардаг байхдаа "зàвааныг" нь гайхдаг байсан тэрбээр шинэ хотхоныхоо ойр орчмыг цэвэр цэмцгэр байлгахыг хүсэж “SUNDAY” группийн ерөнхиилөгч Д.Бат-Өлзийд хандан СӨХ-ийн дарга болох хүсэлтээ илэрхийлжээ. Д.Бат-Өлзий дарга наанаа инээж угтсан ч цаанаа худалдан авагчдаа айлгаж мэднэ гэж хаширлаад хүсэлтийг нь хүлээж аваагүй гэнэ.
Н.Соёлмаа СӨХ-ийн дарга болно хэмээн хөршүүдээ айлгажээ | ||
Үзсэн: 1900 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.