![](/uploads/201401/news/thumb/8a1ce355ebdd9d48d34b31eb923314b4_x3.jpg)
Монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. Улиран өнгөрч байгаа могой жил та бидэнд үр өгөөж, өлзийгөө өгсөн, бүтээн байгуулалтаа босгосон сайхан жил боллоо. Морин жилдээ монголчууд айл өрх, хүн бүхэн улам их эрч хүчтэй, эрүүл энх байж хамтдаа их зүйлийг Монголдоо хийж бүтээцгээе. 2014 оныг Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо бүтээцгээе уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ уриан дор бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бие биедээ дэм болж, бие биенийхээ хийж бүтээж байгаа бүхнийг дэмжиж, тусалж, хамтдаа олон сайхан зүйлийг монголдоо хийж бүтээцгээе. Гарч байгаа морин жилдээ бүгдээрээ эрүүл энх, аз хийморьтой явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.