Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-02-18 13:48:13

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 25-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна -

Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 22-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 22-нд нутгийн хойд, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 23-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 2101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй