Шууд Chart

Өнөөдөр болох үйл явдлууд

2014-02-03 09:25:39

- 15.00 цагаас  “Маршал арт” галерейд  “Ялгуусан” хэмээх модон морь жилийн босгон дээр Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн түүхийг бичилцсэн 11 ахмад уран бүтээлчийн хамтарсан “Сар шинийн өнгө” хэмээх үзэсгэлэнгийн нээлт болно.

- 18.00 цагаас “Блю мүүн” арт галерейд  гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.  Түүний энэ удаагийн үзэсгэлэн аялал, уран бүтээлийн тайлан үзэсгэлэн болж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр түүний гэрэл зургийн цомог, “Хөх тэнгэрийн орноор” номыг худалдан авах боломжтой аж.

- Спортын төв ордонд энэ сарын 3-9-нд Боксын насанд хүрэгчдийн УАШТ улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

- Баянзүрх дүүргийн шүүхэд “Капитал” банкны удирдлагуудын шүүх хурал болно.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр болох үйл явдлууд  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй