Шууд Chart

Гадаадад 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ

2014-02-03 10:26:27

 ГХЯ-ны Консулын газарт ирсэн  мэдээллээр хилийн чанадад манай улсын нийт 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ. Тэдний ес нь БНХАУ-д, зургаа нь БНТУ-д, БНСУ, БНУУ, АНУ, Хонгконгт тус бүр нэг иргэн саатуулагдсан байна.

Дээрх иргэдээс найман  хүн хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд долоо нь БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн хотод хулгайн хэрэгт сэжигтнээр саатуулагдан шалгуулж байгаа аж.

Сүүлийн үед залуус амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор найз нөхдөө ятган хилийн чанадад зорчиж, зохион байгуулалттайгаар хулгайн гэмт хэрэг бүлэглэн үйлдэх нь ихэсч байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа өндөржүүлэх, бусдад хууртан хилийн чанадад зорчихгүй байх талаар анхааруулах, гадаадад зорчихдоо тухайн орныхоо хууль тогтоомжийг хүндэтгэн сахиж явах шаардлагатайг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гадаадад 19 иргэн гэмт хэрэгт холбогджээ  
Үзсэн: 1321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй