![](/uploads/201402/news/thumb/735326c1b9ff0771b765a47162dd6bf7_x3.jpg)
Нийслэлийн засаг даргын захирамжаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 75 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга барихаар шийдвэрлэсэн.
Шийдвэрийн дагуу тус газарт байгаа таван иргэнд өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг үнэлж, 240,000,000 төгрөгийн нөхөн олговор олгохоор боллоо.
Иргэдэд олгох хөрөнгийг 2014 оны газар чөлөөлөх, нөхөх олговрын батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, Иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу тохиролцон байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.
Сүхбаатар дүүргийн 13-р хороонд 75 ортой цэцэрлэг барина | ||
Үзсэн: 2184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.