![](/uploads/201402/news/thumb/325baa6395db89638c0dbc25047b125a_x3.jpg)
Хятадын зохион бүтээгчид болох Жу Венси, Лай Зесинь, Пань Зиажи нар хамтран нисдэг машины концепт буюу төсөөллийн загварыг зохион бүтээж, YEE хэмээн нэрлэжээ.
Замын түгжээ, элдэв саад бэрхшээлээс ангид ажил хэргээ хурдан амжуулахын зэрэгцээ тохь тухтай, тавлаг нөхцөлд зорчихыг эрхэмлэдэг баян чинээлэг цагаан захтнуудад зориулсан YEE нисдэг машин нь ирээдүйд хамгийн өргөн ашиглагдах тээврийн хэрэгсэл болох юм.
Энэ нь авсаархан, овор багатай бөгөөд авто замд зорчиж байгаад хэдхэн секундын дотор нисдэг машин болон хувирах ажээ.
Ингэхдээ урд хоёр дугуй нь их биеийнхээ бөөрөнд эвхэгдэж, харин хойд хоёр дугуй нь гадагш дэлгэгдэж, онгоцны сэнсний үүрэг гүйцэтгэх юм.
![](/uploads/assets/image/niis.jpg)
Нисдэг машины загвар бүтээжээ | ||
Үзсэн: 1647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.