ӨАБНУ-ын улсын ерөнхийлөгч агсан Нельсон Мандела 46 сая ранд буюу 4.13 сая ам.доллараар үнэлэгдэх хөрөнгийг өвлүүлэн үлдээжээ. Манделагийн 40 хуудас гэрээслэлтэй танилцсан гэж мэдэгдэж байгаа шүүгч Дикганг Мосенеке гэрээслэлийг эсэргүүцэж буй хүн одоогоор байхгүй, ар гэрийнхэн нь гэрээслэлд сэтгэл хангалуун байгаа гэж хэлсэн байна. Гэрээслэлд заасны дагуу Манделад үйлчилж байсан ойр дотны ажилтнууд нь тус бүр 50,000 ранд авах бол түүний сурч байсан сургуулиудад тус бүр 100,000 ранд олгох ажээ. Үүнээс гадна гэр бүлийн итгэмжит төлөөлөгчдөд 1.5 сая ранд болон роялти олгох юм байна. Харин Африкийн Үндэсний Конгресс намд олгох роялтиг намын бодлого, зарчмын талаарх мэдээллийг олон нийтэд түгээх зэрэг ажилд зарцуулах гэнэ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нельсон Мандела хэр их өв үлдээв? | ||
Үзсэн: 2300 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.