Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-02-25 13:17:12

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Ихэнх хугацаанд цаг агаар тогтуун байна -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 2-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 9-14 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Туулын бэлчир, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар:  Гуравдугаар сарын 3-нд нутгийн өмнөд, 4-нд нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 2089 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэн [127.0.0.xxx] 2019-02-25 16:56
ингээд л Улаанбаатар байдаггүй юм ш дээ
БАЯРЛАА [127.0.0.xxx] 2019-02-25 16:30
ЯМАР Ч ГОЁ ГОЁ ЗУРАГ ОРУУЛАА ВЭ?

Бидэнтэй нэгдээрэй