АТГ-аас энэ оны 2 дугаар сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 41 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн байна. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд дараахь албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна. Үүнд:
Дорнод аймгийн Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга нь тус сумын Засаг даргын Тамгын газрын Хурлын танхим тохижуулахад зориулж мөн суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-иас 29,591,502 төгрөгийн хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн байна. Б.Баттулгад хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаарх хариу ирүүлэхийг Дорнод аймгийн Засаг даргад хандав.
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Х.Төрмөнх, мөн сумын Могойн гол багийн бага сургуулийн захирал Б.Эрдэнэчимэг нарт албан тушаалын цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.
Иргэдээс ирүүлсэн 41 гомдлыг хянан шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.