Шууд Chart

Нийтийн албанд томилогдох 944 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав

2019-02-25 13:31:18

АТГ-аас 2019 оны 2 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 944 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Түүнчлэн гомдол, мэдээлэлтэй холбогдуулан 1 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нарийвчлан шалгаж энэ талаарх хариуг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэж, хяналт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан үзэхэд тэдгээр нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсгэх тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэн ажиллах талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хариуг хүргүүлсэн.

Үүнд:

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харъяа Хэнтий аймгийн шинжилгээний албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Адилбаяр
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Ө.Сумъяабаатар
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн О.Хуягтцогт
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үйлдвэрлэлийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Бямбасүрэн
  • Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн К.Хавдилмалик нар тус тус байна.

Шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам” болон хуульд заасан болзол шаардлагыг хангахгүй албан тушаалтнууд томилогдохоор нэр дэвшиж байгаа тохиолдол гарч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газраас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байна.


Нийтийн албанд томилогдох 944 иргэний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянав  
Үзсэн: 1222 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй