Шууд Chart

Жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ, ангилал ахиулна хэмээн залилжээ

2019-02-25 16:40:51

Жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ, ангилал ахиулна, жолооч болгоно гэж төрийн байгууллагын ажлыг хувиараа хийдэг мэтээр бусадад итгүүлж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Өөрсдийгөө оюутан гэж танилцуулсан 20-21 насны хоёр этгээд одоогийн байдлаар 60-70 удаа бусдыг залилж, амар хялбар аргаар мөнгө олох арга хэрэгсэл болгон гэмт хэрэг үйлдснээ хүлээгээд байна. Энэ талаар бид Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржоос тодрууллаа

- Цахимаар зарын дагуу эрх сэргээх, ангилах ахиулах зэрэг ажил үйлчилгээг төрийн байгууллагын нэрийг барьж залилан хийсэн этгээдүүдийн талаар товч мэдээлэл өгнө үү?

- Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв нь жолооны үнэмлэхтэй холбоотой үйл ажиллагааг явуулдаг. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зарим иргэд сошиал группуудээр жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ, ангилал ахиулна гэж хуурамч хаяг ашиглан зар тарааж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Үүний дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулахад иргэд цахим хаягны цаана хэн байгааг мэдэхгүй, бусдын итгэлийг алдаж залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэмт этгээдүүдэд мэхлэгдэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол буурахгүй байна.


Жолооны үнэмлэхийн эрх сэргээнэ, ангилал ахиулна хэмээн залилжээ  
Үзсэн: 1419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй