Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн

2019-02-26 15:29:03

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2019 оны 02-р сарын 26-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Зөөлөн салхитай. 17 цагт 0 хэм орчим, 20 цагт 5 хэм хүйтэн байна.


2019 оны 02 дугаар сарын 26-ны 20 цагаас 02 дугаар сарын 27-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Туулын бэлчир, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 18-20 хэм хүйтэн, өдөртөө 2-4 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 13-15 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.


2019 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

3 дугаар сарын 3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн  
Үзсэн: 691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй