Шууд Chart

Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ

2014-02-04 12:49:44

Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлж, гаднын хөрөнгө оруулагчдын сонирхлыг  татдаг салбар бол яах  аргагүй нүүрсний салбар юм.

Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулах дөрөв дэхь удаагийн “Coal Mongolia-2014” олон улсын чуулга уулзалт энэ сарын 20, 21-нд болно.
 
Тус чуулганаар нүүрсний салбарын өнөөгийн чиг хандлага, ирээдүйн төлөв байдал, нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах, эрхзүйн орчин, дэд бүтэц, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хөндөх юм.
Өнгөрсөн онд манай улс 28.6 сая тонн нүүрс олборлож, экспортод 16 сая тонн нүүрс гаргажээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй