Шууд Chart

Монтенегрийн иргэд авлигад автсан дэглэмд цэг тавихыг шаардлаа

2019-02-28 16:12:41

Монтенегрийн иргэд хоёрдугаар сарын байдлаар 3 дахь удаагаа жагсаж, тус улсад 30 жил үргэлжилсэн авлигад цэг тавихыг шаардсан байна. “97,000 тэмцэгч” хөдөлгөөний зохион байгуулагчдын зүгээс Даваа гарагт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)-д мэдэгдсэнээр ийнхүү тэмцэх болсон шалтгаан нь “Дугтуйн хэрэг явдал” гэжээ.  

Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөлд хандсан тэмцлийг зохион байгуулагчдын нэг Илижя Гажевич тайлбарлахдаа энэ оны 1-р сард олон нийтэд ил болсон дүрс бичлэгт төрийн албан тушаалтан нь Монтенегрийн бизнесмен Дуско Незевичээс 97,500 еврог авч байгаа, сонгуулийг санхүүжүүлэх, санал худалдан авах тухай ярьж буй 2016 оны бичлэгээс үүдэлтэй гэнэ.

Тэмцэгчид албан ёсны Фэйсбүүк хуудсаараа дамжуулан ерөнхийлөгч Мило Жуканович, ерөнхий сайд Дуско Маркович, Улсын дээд прокурор Ивича Станкович, авилгаас урьдчилан сэргийлэх агентлагийн дарга нарыг огцрохыг шаардсан байна.


Монтенегрийн иргэд авлигад автсан дэглэмд цэг тавихыг шаардлаа  
Үзсэн: 1261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй