Шууд Chart

Богдын музейд Зая Бандидын гар бичмэл, эд зүйлсийг бэлэглэжээ

2014-02-04 14:54:33

"Ойрдын Зая бандида"-ын Балбад цутгуулсан шармал хөрөг, асааж байсан баншү малгай болон тод үсгээр бичсэн намтар нь болох Сарны гэрэл, Зая бандидын гараараа бичсэн Алтан гэрэл судар, жасынх нь тахиж байсан Цагаан шүхэрт хэмээх тод гар бичмэл судруудыг Хэл бичгийн ухааны доктор профессор Ж.Цолоо Богд хааны ордон музейд бэлэглэсэн байна.

Эдгээр нандин шүтээнүүд Өвлийн ордонд олон түмэнд ил хадгалагдах бөгөөд энэхүү шүтээний нээлт шинийн 15-ны өдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн морин цагт Богд хааны ордон музейд болно.
 
Шүтээний дэргэд тод үсэг, ойрд судлалтай холбоотой олон арга хэмжээг зохионо гэж Тод номын гэрэл төвөөс мэдээллээ.
Эрдэмтэн Ж.Цолоо Зая Бандидын бүтээлийг 1963 оноос хойш 50 жил хадгалж байгаад музейд өгч байгаа нь энэ юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Богдын музейд Зая Бандидын гар бичмэл, эд зүйлсийг бэлэглэжээ  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй