
Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё энэ ням гараг буюу гуравдугаар сарын 10-нд эхэлнэ.
Энэ сарын башёгийн зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлэн барилдахаар эрэмбэлэгджээ.
Харин баруун жигүүрийг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэх бол Тамаваши Б.Мөнх-Оргил баруун жигүүрийн сэкивакэ, Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн дөрөвт, Дайшохо Ч.Шижирбаяр маэгаширагийн зүүн жигүүрийн 16, Чоёошима Г.Мөнхсайхан 17-д эрэмэбэлэгдсэн байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлснээр сэкивакэ цолоо буцаан авчээ.
Монгол аваргуудаар манлайлуулсан Харү башё энэ ням гарагт эхэлнэ | ||
Үзсэн: 1064 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.