Шууд Chart

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар бие даан хийнэ

2014-02-05 09:41:45

Монгол  эмч нар  анх удаа элэг шилжүүлэн суулгана. Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчдын бүрэлдэхүүн бүхий  Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан хүүхдэд элэг шилжүүлэн суулгахаар бэлтгэл ажлаа базааж байгаа аж.

Мэс заслыг энэ сарын 20-ны өдрүүдээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд орчин үеийн стандарт хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдаад байна.
 
Уг  мэс заслыг анх 2011 онд манай эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч хийснээс хойш монгол, солонгос эмч нар  11 хүнд элэг шилжүүлэн суулгаад байгаа юм.
 
Харин энэ удаагийн мэс засал Монгол эмч, сувилагчид бие даан хийх гэж буйгаараа онцлогтой.  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол эмч нар бие даан хийнэ   
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй