![](/uploads/201903/news/thumb/e713bd9f5d563e50ee84bd29395479f9_x3.jpg)
Цахилгаан автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүлэгч Тэсла компани энэ сарын 14-нд кроссовер төрлийн шинэ загварын “Model Y” автомашинаа Лос-Анжелес хот дахь төв байрандаа албан ёсоор танилцуулна. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн “”Твиттер” цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тэсла компани анх 2003 онд Тэсла Роадстэр нэртэй цахилгаан хөдөлгүүртэй автомашинаа танилцуулж эхэлж байсан. Түүнийхээ дараагаар Model S, Model X, Model 3 зэрэг автомашинуудаа зах зээлд гаргасан юм. Харин энэ удаад шинээр танилцуулах гэж байгаа автомашин Теслагийн 6 дахь цахилгаан автомашины загвар юм. Кроссовер төрлийн шинэ авто хүлгээ ирэх 2020 онд үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. энэ талаарх мэдээллээ Илон Маск өөрөө цахим хуудсаараа дамжуулан бусадтай хуваалцсан юм. Мөн шинэ автомашиныхаа талаар товчхон мэдээллийг давхар хүргэсэн байна. тэр бүү хэл ямар үнэ ханштайгаар зарж борлуулах гэж байгаа талаараа ч хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ Model Y машин Model 3 загварын автомашины үндсэн бааз суурийн ойролцоогоор 75 хувийг түшиглэн өндийсөн гэсэн юм. Хэлбэр хэмжээний хувьд Model 3-аас 10 хувиар том хэмжээтэй болсон бол үнийн хувьд ойролцоогоор 10 хувиар илүү үнэтэй байх болно гэсэн юм. Харин дүүрэн цэнэгтэй батарейгаар аа арай бага зай туулах боломжтойг дуулгажээ. Мөн хаалганы хувьд бусад төрлийн машинуудтай ижил дээш сөхөгдөж онгойдог бус энгийн хоёр тал руугаа дэлгэгдэж онгойдог гэсэн юм.
Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг шинэ машин танилцуулах үйл ажиллагаан дээр зарлана гэж хэлсэн. Мэдээж үзэсгэлэнгийн үеэр хүрэлцэн очсон зочид төлөөлөгчдөд барьж үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ гэсэн байна. Нэмж дуулгахад Тэсла компани энэ оны сүүлээр Пикап загварын автомашинаа танилцуулахаар зорьж байгаа юм. Model Y автомашиныг АНУ-ын Невада мужийн Стори тойрог дахь Тахо Рено нэртэй аж үйлдвэрийн төв дэх “Gigafactory” үйлдвэртээ угсарч босгож байгаа гэжээ. Үүнээс гадна АНУ-аас гадна БНХАУ, Шанхай дахь “Gigafactory” үйлдвэртээ хийж эхлүүлэхээр яригдаж байгаа юм байна. Үүнээс гадна Тесла компани өмнө нь 40 мянган ам.доллараар зарж худалдаалж байсан Модель 3 загварын автомашинаа амлаж байснаараа үнийг буулган 35 мянган ам.доллараар худалдаалаад эхэлчихсэн. Энэ нь худалдан авагчдын тоо улам өсөх нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.
Ингэхдээ авто худалдааны албан ёсны диллерийн газруудаа татан буулгаж зөвхөн онлайн захиалгын үйлчилгээг үзүүлж эхэлсэн юм. Энэ нь шинэ загварын автомашиныг олноор үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд эдийн засгийн таатай нөхцөл боломжийг олгож байгаа хэрэг хэмээн тайлбарласан. Илон Маск Модель У загварын машиныхаа талаар 2015 онд цухас дуулгаж байсан боловч нарийн мэдээлэл хараахан гараагүй байсан юм. Үүнээс гадна Тэсла компани автомашинаа цэнэглэгч 3-р үеийн станцаа энэ долоо хоногтоо нээхээ мэдэгдлээ. Supercharger нэртэй 3 дахь үеийн цэнэглэгч цэгийг энэ сарын 6 гэхэд ашиглалтад нэвтрүүлэх бол АНУ-ын яг аль хотод эхний станцуудаа суурилуулсан талаарх мэдээллээ хараахан өгөөгүй байна.
Тесла компани “Model Y” загварын цахилгаан автомашинаа энэ сард танилцуулна | ||
Үзсэн: 2060 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.