Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн

2019-03-05 15:19:19

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2019 оны 03 дугаар сарын 05-ны 20 цагаас 03 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, Алтайн өвөр говиор 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс, Байдраг голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн хойд хэсэг, Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7,10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн  
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй