Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-02-05 10:15:49

Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 05-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Л.Эрдэнэ: Энэ бол улс төрийн шоу”, “Л.Энх-амгалан: Зургаан хувийг 60 болгохын төлөө санаачилсан”, “Г.Баттулга: Эх орон намайг хэзээ дуудна, тэр үед би бэлэн” зэрэг ярилцлага, “Хүнсний талоныг хоёрдугаар улирлаас тарааж эхэлнэ” зэрэг мэдээнүүдийг онцолж байна.
 
“Өдрийн сонин”-ийн өнөөдрийн дугаарт “Гэрийнхээ гаднаас алга болсон хүү зургаан жил айлын мал хариулж байгаад иржээ”, “О.Хангай: Том цолтой бөхчүүдтэй шийдэмгий дайрч барилдъя л гэж бодсон”, “Адагт очих жор”, “Татуурга нь эвдэрснээс бохир хальж, иргэдийг бухимдуулжээ” зэрэг мэдээ, ярилцлага нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугараас “Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ”, “Д.Алтанцэцэг: Татварын буцаалтыг ирэх сарын сүүлчээр олгож эхэлнэ”, “Ү.Батбаяр: Төрд татвараа төлдөг ч дэмжлэг авах нь ховор”, “Хөрөнгийн биржийн захирлыг сонгон шалгаруулна” зэрэг ярилцлага, мэдээллийг уншиж болно.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Н.Алтанхягийн ээлжит молиго”, “Ц.Алтанхүү: Засал хийлгэхээс гадна буян үйлдэх нь чухал”, “Д.Сүхбаатарын дүрийг хувиргах оролдлого хэнийх вэ”, “Ч.Анхбаяр:Дан ганц гадны хөрөнгө оруулалтааар амьдарна гэвэл худлаа” зэрэг мэдээ, нийтлэлүүдийг онцолж байна.
 
 “Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Утаанд төөрсөн ургийн гажиг”, “Монголын урлагийг дэлхийд гаргах юмсан гэсэн их хүсэл тархин дотор цаг үргэлж эргэлдэх болсон”, “Ж.Цогт: Энэ долоо хоногт ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна”, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг орон даяар эхлүүллээ” зэрэг сурвалжлага, нийтлэлийг уншиж болно.
 
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаараас “А.Батбаян:Цахим засаглалтай орнууд түц машинаасаа 500 төрлийн үйлчилгээ авдаг”, “Доллар, юань, төгрөг гурав юу вэ, чандмань эрдэнэ”, “Сүржин батлагдчихаад даржин хууль болчих вий”, “Шувуучлахуйн өв буюу бүргэдийн ан”зэрэг нийтлэлийг  онцолж байна.
 
“Өглөөний сонин”-оос “Хөдөлмөрийн яам АНУ-ын Рэнд корпорацитай хамтран ажиллана”, “Одонгийн мөнгийг өнөөдрөөс олгоно”, “Цахим ертөнцөд саваагүйтсэнээс хүчингийн хэргийн хохирогч болж байна”, “Түмнээ гутаасан түшмэдүүд төрд хэрэгтэй гэжүү”, “Монгол бөхийн олныг татах увидас алсарч одох вий” зэрэг мэдээ, нийтлэлийг онцолж байна.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй