Шууд Chart

Токио хотод анх удаа сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болно

2019-03-06 12:21:35

NBA-ын улирлын өмнөх тоглолтуудаас зарим нь БНХАУ-д зохиогддог болсон билээ. Энэ нь мэдээж Лиг Азийн зах зээл рүү нэвтрэхийн сацуу Ази тивийн үзэгчдэд зориулсан хөтөлбөр юм.

Тэгвэл саяхан Энэтхэг Улсын Мумбай хотод Сакрамэнто Кингс болон Индиана Пэйсерс багуудын тоглолтыг ирэх аравдугаар сарын 4, 5-нд явуулахаар болсон.

Энэ удаа лиг анх удаагаа Японы нийслэл Токио хотод Рэпторс, Рокэтс багуудын тоглолтыг аравдугаар сарын 8-нд тоглуулах хуваарийг гаргаад байна.

Мөн тус сарын 10-нд Шанхайд, 12-нд Шэньжэньд Лэйкерс болон Брүүклин Нэтс багуудын тоглолтыг зохиох хуваарь гаргасан байгаа юм.

Түүнчлэн сарын өмнө Лиг Африк тивд 12 багтай “Basketball Africa League”-ийг зохион байгуулахаар болж 2020 онд анхны лигийн тэмцээнийг нь эхлүүлэхээ зарласан билээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн холбоо дэлхий олон улсуудтай хамтарч цар хүрээгүй амжилттайгаар тэлсээр байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Токио хотод анх удаа сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болно  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй