Шууд Chart

Түмэн голын төсөлд Хятад, ОХУ хамтарна

2014-02-05 10:29:03

ОХУ болон БНХАУ хамтран Түмэн голын сав газрын хилийн бүст эдийн засгийн хамтарсан бүс байгуулах ажлыг энэ онд эхлүүлэхээр хоёр орны Засгийн газрын түвшинд тохиролцоонд хүрчээ.

Хятадын Жилинь мужийн Хуньчунь хот, ОХУ-ын Хасан тосгоныг холбосон авто болон төмөр замыг ашиглан эдийн засгийн онцгой бүс байгуулж, татваргүй худалдаа, хилийн бүс орчмын жуулчлалыг хөгжүүлэх юм.
 
Мөн Япон тэнгист шууд гарцгүй Хятадын зүүн хойд бүс нутгийг ОХУ-ын Зарубино, Владивостокийн боомтуудтай холбосноор энэ районд далайн тээврийг хөгжүүлэх боломж нээгдэнэ гэж тооцоолжээ.
 
Хуньчунь хот ОХУ-ын Хасанаас гадна БНАСАУ-ын Расон, Ражин боомтуудтай газар зүйн байрлалаараа ойролцоо оршдог нь Түмэн голын бүс нутгийг хөгжүүлэх бодлогын төв цэг байх нэг хүчин зүйл болж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Түмэн голын төсөлд Хятад, ОХУ хамтарна  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй