![](/uploads/201402/news/thumb/5020311da3e78d15ebd6b26c837d759b_x3.jpg)
Өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл 11-11 төвд ажиллах үеэр 3000 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандлаа.
Өнгөрсөн жил тус яамнаас соёлын өвийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж анх удаа улс орон нутгийн музейд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, орон нутагт 7 соёлын төв, Дорнод, Говь-Алтайд Хөгжимт драмын театр, чуулгын барилгыг ашиглалтад оруулсныг сайд уулзалтын эхэнд хэллээ.
Мөн ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” –ийг, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг тус тус бүртгүүлсэн тухай мэдээлсэн юм.
Өнгөрсөн жил Монголын тамирчид дэлхийд нэрээ дуурсгаж 77 алт, 118 мөнгө, 192 хүрэл медаль хүртсэний шагналд 908.205.000.00 төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ. 2013 онд олон улсын чанартай 9 тэмцээн зохион байгуулахад гадаадын 873 тамирчин, төлөөлөгчид ирж тэмцээнд оролцон 780,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
“Аялал жуулчлалын форум-2013” чуулганыг зохион байгуулж, Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Ц.Оюунгэрэл сайдад 3000 иргэн хандлаа | ||
Үзсэн: 1138 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.