Шууд Chart

Элчин сайд Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна

2014-02-05 14:49:22

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа.

Энэ жил Монгол Турк хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаа юм.
Ойг тохиолдуулан Улаанбаатар хотод хийгдэх ажил болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Ноён Мурат Карагөз “Турк улс нь Монгол Улстай ялангуяа хүн амын дийлэнх нь амьдардаг Улаанбаатар хоттой соёл, боловсролын салбарт хамтран ажиллаж Улаанбаатар хотын Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна” гэлээ.
 
Мөн барилга, тээврийн салбарын бүтээн байгуулалтад томоохон компаниудаа оролцуулах, ялангуяа нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбартаа шинэчлэл хийх бодлого баримталж байгаа тул энэ салбарт олон жилийн туршлагатай томоохон компаниудаа оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Элчин сайд Налайх дүүрэгт соёлын төв барих хүсэлтэй байна   
Үзсэн: 1121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй