Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-03-11 12:53:44

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны гуравдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Долоо хоногийн эхээр нутгийн зүүн хэсгээр, долоо хоногийн эцсээр нутгийн баруун хэсгээр цас орж, салхи шуургатай байна -

Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 17-18-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Төвийн аймгуудын нутгаар:  Гуравдугаар сарын 13-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 13, 15-нд зарим газраар, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгороор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 13, 15-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Агаарын температур шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, халх голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 хэм дулаан байна. 14-15-нд бага зэрэг хүйтэрнэ.

Говийн аймгуудын нутгаар: Бүх хугацаанд цас орохгүй. Салхи 13, 18-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй