Шууд Chart

Жаран сая төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан хэргийг илрүүллээ

2019-03-13 14:35:10

Өнгөрсөн сарын 13-наас 14-нд шилжих шөнө Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн нутаг дэвсгэр Мандалт гэх газраас нэр бүхий найман айлын зуслангийн амбаарт хулгай орж, 60 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлс алдагдсан гэмт хэргийг Завхан аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.  Эл хэргийг Завхан аймгийн Алдархаан сумын харьяат иргэн М, Н, М, О нар бүлэглэн үйлджээ. Үйлдэгдсэн хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад иргэд үнэ бүхий эд зүйлээ харуул хамгаалалтгүй орхиж ойр орчимд нь айл байхгүй газар хадгалж байгаа нь гэмт хэрэгтнүүдэд хулгайлах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Тиймээс нийт иргэдийг орон байр, агуулах саваа хараа хяналттай байлгаж, үнэ бүхий эд зүйлээ хяналттай газар хадгалах, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хулгайд эд зүйлээ алдахаас болгоомжлохыг анхааруулж байна.


Жаран сая төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан хэргийг илрүүллээ  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй