![](/uploads/201402/news/thumb/309e4826dd5ef80425ba50b0941286c2_x3.jpg)
Монголын оюутны спортын холбооноос спорт холбоодтой хамтран 2014 оны оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Оюутны УАШТ спортын есөн төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд энэ жил болох оюутны дэлхийн аваргын тэмцээнд оролцох тамирчдыг эндээс сонгон шалгаруулах юм.
Тэмцээн энэ сарын 18-нд эхлэх бөгөөд төрийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежийн баг тамирчид оролцох юм.
Оюутны УАШТ-ий хуваарь:
- ЖҮДО БӨХ: Хоёрдугаар сарын 18-20-нд Спортын төв ордон
- ГАНДБОЛ: Хоёрдугаар сарын 21-23-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургууль
- ВОЛЕЙБОЛ: Гуравдугаар сарын 1-7-нд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- ШАТАР: Гуравдугаар сарын 13-15-нд “Зууны шатар” клуб
- ТАЭКВОНДО: Гуравдугаар сарын 29-30-нд “Тэмүүжин” спорт клуб
- ШИРЭЭНИЙ ТЕННИС: Гуравдугаар сарын 28-29-нд “Оч” клуб
- ЧӨЛӨӨТ БӨХ: Дөрөвдүгээр сарын 26-28-нд ҮБТДС
- ФУТЗАЛ: Дөрөвдүгээр сарын 26-27-нд “Улаанбаатар” дээд сургууль
- МОДОН БӨМБӨГ: Тавдугаар сарын 8-9-нд “Монгол шилтгээн” цогцолбор
Оюутны УАШТ болно | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.