Боловсрол шинжлэх ухааны яамнаас багш нарын баярыг тохиолдуулан "Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт бүтээлийн уралдааныг хоёр дахь удаа зарлалаа.
Уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, гэрэл зургийн сурвалжлагчид оролцох боломжтой. Боловсролын чанарт шинэчлэл хийхэд багш бүрийн оролцоо хамгаас чухал. Тиймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид өөр, өөрсдийн нүдээр сайн багшийг олж, дүгнэн бүтээлдээ тусгах юм.
Уралдаанд ирсэн бүтээлийг телевиз, сонин, сайт радио, гэрэл зураг гэсэн таван төрлөөр шалгаруулж, тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эздийг нэг сая төгрөгөөр шагнаж, урамшуулна. Сэтгүүлчдийн бүтээлийг 02 сарын 19-нийг хүртэл хүлээн авах юм байна.
"Хүүхэд бүрийг хөгжүүлдэг багш" сэдэвт уралдаан зарлагдлаа | ||
Үзсэн: 1431 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.