![](/uploads/201903/news/thumb/9451427dbff6dce8311ef4e6d96d62ec_x3.jpg)
Онгоц хөөрсний дараа 10000 фийт буюу 3000 метрийн өндөрт гарахад онгоцны дарга "суудлын даруулгын гэрэл"-ийг унтраасны дараа нисэх баг зорчигчдод зөөврийн компьютер, хөгжим тоглуулагч, нислэгийн горимд шилжсэн гар утас хэрэглэхийг зөвшөөрдөг. Харин онгоц хөөрч аюулгүй өндөрт ортол, "суудлын даруулгын гэрэл" ассанаас онгоц газардах хүртэл хугацаанд зорчигчид гар утсаа унтраах ёстой.
Учир нь "Нислэгийн хөдөлгөөнийг хянах цамхаг"-аас нислэг хөдөлгөөний удирдагч агаарын хөлгийн нисгэгчидтэй цахилгаан соронзон долгионоор холбогдож, тухайн нислэгт шаардлагатай мэдээллийг солилцдог. Харин зорчигчийн асаалттай гар утас болон бусад цахилгаан хэрэгсэл нисэх багт ирэх ёстой мэдээллийг дундаас нь сарниулдаг. Тодруулбал, онгоцны чухал систем болох холбоо навигац, хүлээн авагч, онгоцны ойртолтоос сэргийлсэн тоног төхөөрөмжүүд зэрэгт нөлөөлдөг байна.
. Иймэрхүү байдлаар хэдэн арван хэрэгсэл нисэх багийн холбооны долгионд нөлөөлдөг гэсэн үг. Тиймээс нислэгийн үед гар утсаа унтраах нь тухайн зорчигч өөрийн болон бусад зорчигчийн аюулгүй байдлыг хангаж байгаа явдал юм.
Нислэгийн үед яагаад гар утсаа унтраах ёстой вэ | ||
Үзсэн: 2044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.